Бид яагаад эвшээдэг вэ?

Эвшээхнь эрдэмтдийн үзэж байгаагаар, уйтгарласан, ядарсан, биед хүчилтөрөгч дутагдсан юмуу тэр ч байтугай өвчин туссаны дохио болох рефлексийн гүн амьсгал авалт гэнэ. Бүх зүйл тун энгийн мэт боловч,энэ үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс ямар нэг байдлаар ойлгомжтой тайлбарласан зүйлхараахан байхгүй байна. Гэвчэвшээх үзэгдлийн тухай зарим сонирхолтой баримтыг дурдаж болно.Харин хүн бүр хөврөлийн байдал үедээ, арваннэг-арванхоёр долоо хоногтой байхдаа эвшээж эхлэдэг гэн.Насанд хүрсэн хүн нэг удаа 5-7 секунд эвшээдэг байна. Ядаргаа, анхаарал сарнилт, өөрөөр хэлвэл уйтгар гуниг нь эвшээхийн угтвар нөхцөл болдог гэсэн дүгнэлт хийх боломжийг судалгаа харуулжээ.Туршилтын зорилгоор уйтгартай, огт сонирхолгүй кино аргагүйн эрхэнд үзэж байгаа хэсэг оюутан бүгд адилхан эвшээж байжээ. Эвшээх нь басжендерийн онцлог шинжтэй байдаг байна. Тодруулвал,эрчүүд илүү удаан, олонтаа эвшээдэг аж. Дашрамд дурдахад, эвшээхдээ амаа тагладаг нь эмэгтэйчүүдийн гаргасан сэдэл. Бас нэг сонин зүйл гэвэл, эвшээхдээ амаа таглах нь хүссэн таашаал өгдөггүй байна.
Хүний ядарсан бие махбодь ийм байдлаар (эвшээснээр) илүүдэл нүүрсхүчлийн хийнээс ангижирдаг гэж олонхи эрдэмтэн саналнэгтэй үздэг.Ядарсан хүний нойр хүрч, амьсгал болон бодисын солилцооны үйл явц удааширдаг байна. Ингэснээр уушигныцулцан, улмаар цусанд хүчилтөрөгч бага очдог. Хянагч эсүүд нүүрсхүчил ихэдэж байгаа тухай дохиог уураг, тархинд өгч, тархи хамгаалалтын хариу үйлдэл хийнэ, энэ нь эвшээх үйлдэл. Энэ нотолгоо нь цөөхөн тооны тохиолдолд үнэн байж болох.Дүүрэн хүн суусан нийтийн тээвэрт, ялангуяа зүрх-судасны эмгэгтэй хүмүүс ингэж эвшээдгийг ажиглаж болох гэнэ. Агаар мандалд хүчилтөрөгч нэлээд хомс нөхцөлд байгаа хүмүүс, жишээ нь уулчдын эвшээх давтамжолширдогбайна.
Цусанд нь хүчилтөрөгч хангалттай байгаа хүмүүс ч мөн адил эвшээдэг нь тодорхой болсны дараахүчилтөрөгч дутагдахад эвшээдэг гэсэн нотолгоонд итгэх итгэл эргэлзээтэй болж иржээ.
Эвшээхэд бусадхүн уруу татагддаг нь маргаангүй баримт мөнөөс мөн. Нэг хүнийг эвшээж эхлэмэгц, хажууд нь байгаа бусад хүн дагаадэвшээдэг. Ингэхдээ зөвхөн хүмүүс төдийгүй, амьтад ч мөн адил.
Тухайлбал, жишээ нь уйтгарласан эзнийгээ дагаад нохой эвшээж мэднэ.
Америкийн сэтгэл зүйч Роберт Провайны дэвшүүлсэн таамаглалаар бол, эвшээх нь уураг тархины эсүүд ядарсны шинж тэмдэг гэнэ. Чухамхүү эдгээр эсээс нүүрний булчинмэдрэлийнсудлаар дамжуулан эвшээж эхлэх дохио хүлээж авдаг байна. Энэ нь идэвхитэй унтахад шилжихэд шаардлагатай анхдагч дохио юм. Ийм байж болох ч, хүмүүс сэрснийхээ дараа ч нэлээд байнга шахуу эвшээдэг. Концерт яг эхлэхийн өмнө эвшээх нь түвэгтэй хэмээн хөгжимчид гомдоллодог байна. Гарааны зурааст тамирчид маш олонтоо эвшээдэг аж. Физиологчид эдгээр үзэгдлийг тайлбарлаж чадахгүй байна.Дээр дурдсан таамаглалууд нь физиологийн шалтгаанаас үүдэлтэй эвшээлтэд хамаатай гэнэ.
Гэвч мансууруулах бодис болон сэтгэл санааны гутралын эсрэг бэлдмэл хэрэглэсний хариу үйлдэл болохөвөрмөц төрлийн эвшээлт байдаг байна. Энэ нь унадаг өвчин, тархины эмгэг, тархины хавдар, судасны хатуурал, тархины саа зэрэг өвчний шинж тэмдэг болдог байдаг.
Хүний дунд чих нь агаарын даралттай тэнцүү дотоод даралтыг дэмжиж байх зориулалттай юм. Жишээ нь нисэх онгоцоор нисэх үед эрс өөрчлөгддөг гадаад даралтаас болоод хүний “чих дүлийрэх” шинж тэмдэг илэрдэг. Тэгвэл даралтыг тэнцвэржүүлэхийн тулд хэд хэдэн удаа эвшээхэд хангалттай бөгөөд бүх зүйл хэвийн болно. Тийнхүү,таамаглал зөндөө олон байгаа ч, бид яагаад эвшээдгийг нэг нь ч бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ