С.Батболд: Залуу гэр бүлийг орон сууцжуулж, нийслэлийн бүх өрхийг ЦАХИЛГААНд холбоно

"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" бизнес уулзалт "Шангри-Ла" зочид буудалд өнөөдөр эхэлсэн юм. Энэхүү уулзалтад тавигдсан илтгэлүүдээс онцлон хүргэж байна.
Хотын дарга С.Батболдын илтгэлийн ОНЦЛОХ ЭШЛЭЛ:
Нийслэлд 2017 онд 677.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Энэ хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг хот байгуулалт, дэд бүтцийн салбарт зарцуулна.
Залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг гурван бүсээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Төвийн бүсэд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэгчийг нэмэгдүүлэх, богино хугацаанд орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ.
Газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьших орон сууцаар хангана.
Иргэдийн оролцоотой ахин төлөвлөлтийг хэрэгжүүлж, 200 орчим өрхийн дунд сервис центр байгуулна.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж, орчны бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2017 онд гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд нийслэлийн төсвөөс 16.8 тэрбум, Хөгжлийн банкнаас 10.2 тэрбум нийтдээ 26.8 тэрбум төгрөгийг зарцуулна.
Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй айл өрхгүй болно. Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй 3,800 өрхийг эрчим хүчээр хангана.
Амгалан цахилгаан станцаар хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг улам сайжруулна.
Төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийнэ. Энэ ажилд АНУ-ын Мянганы сорилтын сангаас 300 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татахаар яриа хэлэлцээрийн шатанд явж байна.
Хан-Уул дүүргийн Морингийн даваанд 25 мянган куб.м хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг барина.
Дулааны алдагдал бүхий 1,000 гаруй орон сууцны дулааны ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ.
Санхүүжилтийн олон эх үүсвэрээр нийт 33.5 км авто зам, 3,050 м урт гүүрийн ажил шинээр барьж, засварлана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ