Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурчээ

Амбулаторид суурилсан тандалтаар өнгөрсөн долоо хоногт 176.349 хүн үйлчлүүлсний 10.925 буюу 6.2хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Энэ нь өнгөрсөндолоо хоногийн дунджаас 0.8 хувиар, сүүлийн гурван жилийн дунджаас 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт өнгөрсөн долоо хоногт 70279 хүн хамрагдсан байна. Үүнээс 3830 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон,нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийнтүвшинд байгаа аж.

Харин энэ төрлийн өвчин Баянгол дүүрэгт 7.4 хувь, Багануур дүүрэгт 6.8 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Амболаториар үйлчлүүлэгчдийн 84.1 хувийг0-9насны хүүхдүүдэзэлж байгаа бөгөөд Хүүхдийн түргэн тусламжийн 927дуудлага ирснээс 33.7 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ