МҮЭХ: ОУВС-гийн хөтөлбөр энэ байдлаар хэрэгжих нь буруу

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэд хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна гэдгийг анхааруулж, эдгээр заалтыг харгалзан нөхцөлөө тохирох ёстой гэв.
Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулжээ. Энэ хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр Ниймгийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХХАХҮ-ийн дэд сайд Ж.Саулье зэрэг нэр бүхий 10 Засгийн газрын төлөөлөгч гарын үсэг зурсан ба хэлэлцээрт тусгасан хэд хэдэн заалтыг өчигдрийн танилцуулсан мэдээлэл зөрчих магадлалтай байна гэж МҮЭ-ийнхэн үзэж байна.
Хэрэв гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж, ОУВС-тай энэхүү нөхцөл болзолтойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл МҮЭХ хамтын маргаан эхлүүлнэ гэж байр сууриа илэрхийллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ