Т.Цогтыг хорьжээ

Өнгөрсөн онд дөрвөн настай охиныг зодож, биед нь хүнд гэмтэл учруулан, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Шүүхээс эл хэрэгт буруутай хэмээн тооцож, талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон бол төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгасан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас талийгаач охины аавыг дахин хорьсон байна.

Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ