Цаг агаарын 7 хоногийн урьдчилсан мэдээ

Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Тус газрын албан ёсны сайтад мэдээлснээр долоо хоногийн эхээр нутгийн зүүн хагаст цас орж явган шуурга шуурах ажээ.


2017 ОНЫ 2 ДУГААР САРЫН 20-НООС 2 ДУГААР САРЫН 27-НЫГ ХҮРТЭЛХ
7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УЛААНБААТАР ХОТ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Хоёрдугаар сарын 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр цас, 25-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-21-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-нд бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 26-31 градус өдөртөө 14-19 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар цас, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 21-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-23-нд бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Хоёрдугаар сарын 21-нд нутгийн өмнөд хагаст, 23-24-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 22-24нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 20-21,26-нд хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар цас орно. Салхи 21-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 22-нд бага зэрэг хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ