Ходоодны хорт хавдрын асуудлаар МОНГОЛ- СОЛОНГОС-ын хамтарсан симпозиум боллоо .

2 сарын 18-нд ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, ходоодны дурангийн мэс заслын хөгжлийн асуудлаар Монгол-Солонгосын хавдрын мэс засалчдын хамтарсан симпозиум Чингис зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө. Симпозиумд Солонгосын Ходоодны Хорт Хавдрын Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн тэргүүн, нэрт мэс засалч, профессор Хан-Ван Яан тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэн туршлагаасаа хуваалцлаа. Монголын талаас ХСҮТ-ийн мэс заслын клиникийн удирдагч, Монголын ходоодны хорт хавдрын эрт илрүүлэгийн багийн ахлагч, профессор Я.Эрдэнэ-Очир, эмч Т.Ундармаа, Ж.Оюунчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Симпозиумын үеэр Монгол, Солонгосын Ходоодны Хавдрын Нийгэмлэгүүд хамтын ажиллагааны, ХСҮТ-Хаан банк-МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг Үндэсний аян-2017” хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолын ажиллагаа боллоо.
Симпозиумд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, ХААН банкны гүйцэтгэх захирал Жонн Билл, дуучин Т.Дэлгэрмөрөн, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нарын улс төр, эдийн засаг, урлаг соёлын олны танил эрхмүүд оролцож хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ