“Үндэсний фронт”-ын төв байранд нэгжлэг хийжээ

Францын цагдаа нар Мари Ле Пений тэргүүлдэг “Үндэсний фронт” намын төв байранд нэгжлэг хийсэн байна. Улс төрийн энэ хөдөлгөөний сайтад нийтлэгдсэн мэдээнд ингэж дурджээ.
Хэв журам сахиулагчдын хэлснээр, уг арга хэмжээ нь ЕХ-ны сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байсан тухай хэргийг мөрдөн шалгах ажилтай холбоотой гэнэ. “Үндэсний фронт”-ын удирдлага зэмлэлийг эрс няцааж байгаа ажээ.
Ле Пен ньтодруулвал намын танхимын тэргүүн Катрин Гризе,өөрийн бие хамгаалагч Тьери Лежьег туслах нэрээр хуурамчаар ажилд авч байсныг луйврын хэрэгтэй тэмцэх Европын товчоо түрүүнд нь мэдэгдэж байсан юм.Тэд нийтдээ бараг 350 мянган евро авсан байна. Европын парламентын гишүүд энэ мөнгийг нийт европын санд буцаан өгөхийг Ле Пенээс шаарджээ.
“Үндэсний фронт”-ын мэдээнд дурдсанаар, тус намын төв байранд анх удаанэгжлэг хийж байгаа хэрэг биш ажээ. “Цагдаагийн энэ үйлдэл ньерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол үйл явцыг алдагдуулж,нэр дэвшигч Ле Пений нэр хүндийг гутаах оролдлого” байж болох юм гэж “Үндэсний фронт” намынхан дурдсан байна.
Ле Пен өөрт нь тулгаж буйзэмлэлийг няцааж байгаа ажээ. Энэ хэрэгтэй холбогдуулан өөрийг нь буруутгалаа ч гэсэн, тэр Францын ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзах бодолгүй байна. Түүгээр ч барахгүй, Ле Пен Европын товчооны нарийн бичгийн дарга Клаус Веллегийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ