Германы кино жүжигчин Марика Рекк зөвлөлтийн тагнуулч байжээ

Унгар гаралтай германы кино жүжигчин, дуучин Марика Рекк зөвлөлтийн тагнуулч байсныг Германытагнуулын албаны архивын ил болгосон баримт бичгүүд нотлож байна.
Рекк маш чухал цэргийн тагнуулын мэдээллийг зөвлөлтийн эрх баригчдад дамжуулж байсан тагнуулын сүлжээнд 1940-өөд оноос элссэн нь германы “Билд” гэдэг шар сонинд нийтлэгдсэнбаримт бичгээс харагдаж байна.
Баримт бичигт дурдсанаар, Реккийг түүний захирал Хайнц Хоффмайстер элсүүлсэн бөгөөд тэр үедХайнц ЗХУ-ын талд ажиллаж байжээ. Рекк тагнуулын сүлжээнд чухам ямар үүрэгтэй байсан,тэр Москвад ямар мэдээлэл дамжуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Түүний нөхөр Георг Якобийг зөвлөлтийн тусгай албад бас элсүүлсэн байх магадлалтай юм.
Рекк тагнуулын үйл ажиллагаанд оролцож байж болохыг 1951 оны арваннэгдүгээр сараар огноолсон германы “Гелен” байгууллагын баримт бичгүүдэд анх дурдсан байдаг байна.Энэ байгууллага нь Германы орчин үеийн тагнуулын албаны үндэс байжээ.1951 онд Реккжүжигчний үйл ажиллагаагаа дуусгавар болгож байгаагаа зарласан байна.Тэр Дюссельфорф хотод өөрийн гэсэн жижигхэн тусгай дэлгүүр байгуулж, швейцарын ноосон эдлэл худалдаx бодолтой байсан тухай тэр үеийн сонинуудад бичиж байжээ.Гэвч энэ нь ЗСБНХУ-ын талд цаашид ч ажиллах боломжийг Реккт олгосон ньовжин алхам байсан юм гэсэн дүгнэлтийг германы тагнуулын алба хийсэн байна.
Рекк 1930-аад онд жүжигчнээр ажиллаж эхлэжээ. Тэр Адольф Гитлерийн хайртай жүжигчдийн нэг байсан бөгөөд түүнийг суртал нэвтрүүүлгийн сайд Йозеф Геббельстэй явалддаг байсан гэдэг байжээ.Нацистын удирдлагатай нягт холбоо сүлбээтэй байсны шийтгэл болгон Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа түүнийг мэргэжлээрээ ажиллахыг хоёр жил хориглосон байна.
Марика Рекк 2004 оны тавдугаар сарын 6-нд 90 насандаа зүрхний өвчнөөр нас баржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ