АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш 10.00 цагт өргөтгөсөн хуралдаан хийхээр төлөвлөөд байна.

Уг хуралдаанаар Олон улсын валютын сангийн “Extended Fund Facility” хөтөлбөрийг хэлэлцэх аж.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийсний дүнд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ долоон төрлийн татварыг нэмэх, тэтгэврийн насыг нэмэх зэрэг тодорхой үүрэг хүлээж байгаа юм.

Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ бүхнийг хэлэлцэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ