Т.Цогтыг Г.Маралмаагийн гомдлоор баривчилжээ

Дөрвөн настай төрсөн охиныхоо үхэлд буруутгагдсан Т.Цогтыг шүүхээс буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ. Тэгвэл түүнийг өнгөрсөн баасан гаригт баривчилсан байна. Юуны учир баривчилсан талаар цагдаагийнхнаас лавлахад “Г.Маралмаагийн өгсөн өргөдлөөр Т.Цогтыг дахин баривчилсан” гэлээ. Талийгаач охины хойд эх болох Г.Маралмааг шүүх охиныг зодож биед нь хүнд гэмтэл учруулж үхэлд хүргэсэн хэмээн үзэж 23 жилийн хорих ял оноосон. Тэгвэл энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бололтой. Учир нь хэргийн талаар шинэ баримт олдсон учир УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэргийг дахин сэргээж нягталж шалгахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ