“Насны хишиг”-ийн мөнгийг олгож эхэллээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аарбатлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм.
Тодруулбал, журмаар 65 ба түүнээс дээш настай ахмад настнуудад Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор хуульд тусгасан.
Тэгвэл “Насны хишиг” олгох санхүүжилтийг бүрэн шийдэж, банкууд өнөөдрөөс олгож эхэлжээ.
Гэхдээ “Хаан” банкны Хан-Уул болон Сүхбаатар дүүргийн салбарууд одоогоор олголт хийж байгаа аж. Харин “Капитал” банкны бүх салбараар олголт хийж байгаа бол “Төрийн банк”-ны СХД, БГД,СБД–үүдэд олгогдож эхэлжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ