НАСА шинэ нээлтүүдийн талаар мэдээлэл өгнө

Нарны аймгаас гадна орших шинэ гаригуудын тухай шинэ нээлтүүдийг НАСА танилцуулахаар болжээ. Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн 02:00 цагаас эхлэн танилцуулах юм байна. Энэхүү арга хэмжээг интернэтээр шууд үзэх боломжтой бөгөөд дараа нь Англи, Испани хэлээр “Reddit AMA” буюу асуулт хариултын цаг гаргах гэнэ. Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм. Нарны аймгаас гадна орших шинэ гаригуудын тухай шинэ нээлтүүдийн талаар танилцуулна гэж байгаа ч одоогийн байдлаар тодорхой мэдээлэл гаргаагүй байна. Харин “Манай нарны аймгаас гадна орших гаригууд нь амьдрал байж болох газрууд гэж үздэг. Цаг хугацаа өнгөрөх тусам бид улам олон шинэ гаригийг нээж байгаа. Уг хэвлэлийн хурлыг бид өөрсдийн цахим хуудсаар шууд дамжуулна” гэж НАСА мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ