П.Цагааны “Дархад дууны цоморлог” номын нээлт боллоо

Олон улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан П.Цагааны санаачилж хэвлүүлсэн “Дархад дууны цоморлог” номын нээлт МУИС-ийн дугуй зааланд болж өнгөрлөө. Тэрээр шинээр хэвлэгдсэн номынхоо талаар “Олон улсын эх хэлний өдөр тохиож байна. Эх хэлний өдрийг тохиолдуулан “Дархад дууны цоморлог” номыг олон хүний дэмжлэг туслалцаатай бүтээлээ. Эх хэл, түүх соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг юм. Номын цагаан буян Та бүхнийг ивээх болтугай” хэмээв.

“Дархад дууны цоморлиг” номыг бүтээхдээ хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэсэн байна. Ингэхдээ өмнө нь хэвлэгдсэн ном болон судалгааны ангийн тайланд орсон дуунуудыг харьцуулан 525 дууг хувилбарын хамт эмхэтгэн “Цоморлог” болгон хүргэж байгаа аж.

Б.ГЭРЭЛtsomorlog

СЭТГЭГДЭЛ БИЧИХ