Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнгөрсөн ням гариг буюу хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн орон нутагт ажилласан юм.

Жил бүрийн сар шинийн өмнө Засгийн газраас “Сайн малчин”, “Сайн тариаланч” тодруулж, шагналыг нь УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж өгдөг.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд энэхүү уламжлалыг дагаж, малчид, тариаланчдад шагналыг нь гардуулж байгаагийн зэрэгцээ Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлаа ч тайлагнаж буй аж.

Маргааш Засгийн газрын хуралдаантай. Үүнээс урьтаж буюу өнөөдөртөө багтаан Улаанбаатар хотод ирэх мэдээлэл байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Эрдэнэбат өнгөрсөн даваа гаригаас эхлэн Архангай аймагт ажилласан байна. Мөн л “Сайн малчин”, “Сайн тариаланч”-дын шагналыг гардуулж, УИХ-ын бодлого шийдвэр, Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ