БНХАУ Монголд үзүүлэх санхүүгийн тусламжаа нэмнэ

БНХАУ Монгол үзүүлэх санхүүгийн тусламжаа илүү өргөжүүлэхээр болжээ.Тус улсын Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр энэ талаар мэдээлсэн байна. “Санхүүгийн дэмжлэгийг ийнхүү өргөжүүлсэн нь Бээжингийн хувьд дахин эхлэхэд бэлэн байгаагийн илэрхийлэл” гэж Ван И хэлсэн байна.

Өргөжүүлсэн тусламж гэдэгт буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, своп хэлцэл зэрэг багтаж байгаа юм байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил урд хөршид очиж, хэлэлцээр хийсний дараа Ван И хэвлэлийн бага хурал зарлан дээрх мэдэгдлийг хийжээ.

ОУВС-гаас санал болгосон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн ийнхүү гарч эхэллээ. ОУВС хөтөлбөрийн хүрээнд манай улсад 440 сая ам.доллар өгөх бөгөөд хамтран ажилладаг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг байгууллагууд, Япон, БНСУ-аас гурван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэхээр болсон юм. ОУВС эрх баригчидтай тохиролцоонд хүрснээ зарласны дараа БНХАУ-ын Ардын банк манай улсад зориулан нээсэн своп хэлцлийн шугамаа 15 тэрбум юань (2.18 тэрбум ам.доллар) болгон өргөжүүлэхээ мөн мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ