21 аймгийн замын цагдаагийн газартай онлайнаар хуралдлаа

Замын цагдаагийн албанаас Төв, орон нутгийн хэмжээнд түүний дотор улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад үйлдэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.

Өнөөдөр энэхүү ажлын хүрээнд орон нутгийн автозамуудад үйлдэгдэж буй осол, хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцлийг судалж тогтоох, арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүдийг оновчтой, үр дүнтэйзохион байгуулах чиглэлээр 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран Автотээврийн үндэсний төвд “Онлайн хурал” зохион байгуулжээ.

Хурлын үеэр улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулжхурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгч, орон нутгийн нөхцөл байдалтай танилцсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ