Хулгай их гардаг цэгүүдэд хяналтын камер байршуулж байна

Цагдаагийн байгууллагаас нийслэл хотод хулгайн гэмт хэрэг ихээр гардаг газруудын байршлыг судалжээ. Улмаар судалгааны дүнд тулгуурлан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зорилгоор тухайн газруудад хяналтын камер байрлуулж эхэлжээ. Энэхүү ажлын хүрээнд дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг их гардаг нийслэлийн гурван дүүргийн нутаг дэвсгэрт 100 гаруй хяналтын камерыг суурилуулахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ