Хадгаламжийн хэмжээ, хугацаанаас хамаарахгүй татвар авна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар ногдуулахаар болоод байсан.

Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар нэг хүртэл жилийн хугацаатай эсвэл хугацаагүй 100 сая төгрөгөөс дээш хадгаламжинд татвар ногдуулдаг байсан юм. Тэгвэл Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсноор энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болоод байна. Татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс татвар авах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Уржигдар 08 цаг 34 мин