АТГ-аас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг баривчиллаа

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шалгаж эхэлснийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл 15.00 цагийн орчимд түүнээс байцаалт авч эхэлсэн бөгөөд прокурорын шийдвэрийн дагуу Б.Гарамгайбаатарыг хорьжээ. Түүнийг ойролцоогоор 19.00 цагийн орчимд Хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
Тэгвэл Н.Батбаярыг цагдан хорих прокурорын тогтоол 20.00 цагийн орчимд гарч, түүнийг шууд хорих анги руу ачсан байна.
Сануулахад, Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгч юм байна. Тиймээс түүнийг АТГ Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж байсан юм. АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум ам.долларын хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон тухай зарим хэвлэлээр мэдээлж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ