Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас байцаалт авахаар дуудсан ч очихгүй байгаа гэнэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т шалгаж буй. Шалгаж байгаа хэрэгтэй нь холбогдуулан түүний эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", Тэц-4-ийн урд байрлах компаниудад нэгжлэг хийсэн талаар мэдээлсэн.

Хэрэгтэй нь холбогдуулан Н.Алтанхуягаас байцаалт авахаар АТГ-ын байцаагч нар Н.Алтанхуяг дуудсан боловч дуудсан цагт нь очихгүй байгаа гэнэ. Тэрбээр ямар шалтгаанаар очихгүй байгаагаа мэдэгдэхгүй байцаалтаа өгөхгүй байгаа аж. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Түүнээс байцаалт авахаар хэд хэдэн удаа дуудсан ч Н.Алтанхуяг АН-ын даргын сунгаанд оролцож байгаа. Сонгуулийн сурталчилгаагаар 21 аймгаар явж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна хэмээн сар гаруйн хугацаанд байцаалт өгөөгүй. Харин АН-ын даргын сонгуулийн өмнөх өдөр АТГ-т өөрийн биеэр очиж байцаалтаа өгсөн байдаг. Түүнээс хойш дахин дуудсан боловч очихгүй байгаа юм байна.

Хуулийн дагуу мөрдөн байцаалтад саад учруулвал шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорих эсвэл захиргааны арга хэмжээ авдаг аж.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ