Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

2017.2.22, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.22, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.47-18.26
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, хуран чуулах, үс угаах, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ