Тайланд эрийн хамар дээр том гэгчийн ургацаг ургажээ

Тайландын 50 настай эр Фазиан Эйэмик хамрын хөндийн салслаг бүрхүүлийн үрэвсэл өвчний улмаас үүссэн том гэгчийн хавдраас болоод юм идэж, урдахаа харж чадахгүй болжээ.Энэ эрийн гэр бүлийнхэн мэс засал хийлгэхээр мөнгө цуглуулж байгаа гэнэ.Мэс заслын өртөг нь хоёр мянга орчим ам. доллар юм гэж “Миррор” сонинд бичсэн байна.
Нүүрэн дээрнь 10 сантиметрийн диаметр бүхий хорт хавдарүүссэнээс болоодЭйэмик гуурсаар хоол, унд идэж уухаас аргагүйдхүрчээ.Үүнээс гадна, тэр их өвдөлтөөс болоод морфин байнга хэрэглэдэг байна.
Төр түүний мэс заслын төлбөрийгтөлж чадахгүй байгаа гэнэ. Эхнэр нь түүнийг харахын тулд ажлаасаа гарахад хүрчээ. “Фазиан эрүүл саруул байхдаа, бидэнд байнга анхаарал тавьдаг байсан. Одоо миний ээлж болсон бололтой” гэж өвчтөний эхнэр Малай ярьсан байна. Түүний хэлснээр, эцэг, эхдээ мөнгө олж өгөхийн тулд охин нь ч сургуулиа орхиж,ажилд орох гэж байгаа ажээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ өөрсдийнх нь асуудалд бусдын анхаарлыг хандуулах байх гэж Эйэмикийн гэр бүлийнхэн найдаж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ