Г.Дэнзэн нарын хэргийг маргааш шүүнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ. Уг хэргийг оны өмнө шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэргийг шалгаж дуусаад энэ сарын 9-нд прокурорт шилжүүлсэн.

Хэргийн талаар эргэн сануулахад, Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаад байгаа бөгөөд түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ