Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийнэ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр 10:30 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийнэ.

Тэрбээр ОХУ болон БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар танилцуулах юм байна.

Ц.Мөнх-Оргил сайд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар хоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэдБНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ