Г.Дэнзэн нарыг шүүх хурал хойшиллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлууллаа.

Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн боловч хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна. Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ