Ц.Мөнх-Оргил: ОХУ-аас 1,5 тэрбум долларын зээл хүсээд байна

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-ОргилОХУ, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд "ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний хооронд айлчиллаа. С.Лавров сайд болон бусад төлөөлөгчидтэй хэлэлцээр хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д айлчлах айлчлалын бэлтгэл ажил байсан. Ерөнхий сайдыг энэ оны эхний хагаст ОХУ-д айлчлуулахаар тохирлоо.
Мөн ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх асуудлаа ярилаа. ОХУ-ын тал өнгөрсөн хавар их өрийн асуудлыг шийдсэн учраас энэ асуудлыг шийднэ, гагцхүү хоёр тал төслөө тохирох хэрэгтэй, ОУВС-гийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байгаа гэсэн хариу өгсөн” гэсэн юм. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ