“Жи Тайм”-ийн хохирогчид нэмэгдэж байгаа учир ажлын хэсэг гаргажээ

“Жи Тайм” сүлжээнд элсэж, хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж аваад дөрөв хонож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газрыг зорих “Жи Тайм” сүлжээний бизнесийн хохирогчид нэмэгдэж байгаа аж. Эхний ээлжинд хохирогчдийн тоо болон хохирлын нийт хэмжээг тогтоохоор ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Өдөр ирэх тусам Улсын мөрдөн байцаар газрыг зорих хохирсон иргэдийн тоо нэмэгдсээр байгаа талаар албаны эх сурвалжаас мэдээллэв.
Харин “ЖиТайм” сүлжээний сургалтын газрууд хэвийн ажиллаж, тус сүлжээнд шинээр элсэгчид ч өнөөдрийг хүртэл байсаар байгаа юм. Тус компанийн зүгээс элсэж ороод тал мөнгөө аваагүй байгаа иргэдэд мөнгийг нь эргүүлэн өгөхөө мэдэгдсэн байна. Мөн тал мөнгөө авч, үлдэгдэл мөнгөө аваагүй үлдсэн иргэдэд Казакстан улсаас сүлжээний эрүүл мэнд болон гоо сайхны бүтээгдэхүүн захилсантул үлдэгдэл мөнгөн дүнд нь бараа өгч хохиролгүй болгохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ