Орон нутгийн замд автобус онхолдож, жолооч нь нас баржээ

Завханаас-Улаанбаатар хот явах замд хот хоорондын тээвэрт явж байсан автобус осолдож жолооч нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Завханаас ирж байсан автобус Солонготын давааны орчим хөдөлгүүр нь ажиллахгүй зогссон байна. Тиймээс тээвэрлэж байсан 15 зорчигчоо өөр автобусанд шилжүүлэн суулгаж, улмаар уг автобусны жолооч, туслах жолоочтойгоо автобусаа засахаар үлдсэн аж. Улмаар уг автобусны тормоз ажиллахгүй болж өндөр газраас уруудахдаа хэд хэд өнхөрч жолооч нь нас баржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ