“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг дөрөвдүгээр сараас бүртгэнэ

Төрийн орон сууцны корпорац “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сараас үргэлжлүүлнэ гэж мэдээллээ. Хамгийн анх өнгөрсөн онд уг хөтөлбөрийг эхлүүлэхэд 2500 орчим иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ Төрийн орон сууцны корпорацад өгч байжээ. Гэвч 600 орчим нь л хөтөлбөрт хамрагдсан байна. Тиймээс үлдсэн иргэдэд “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 ам метр талбайтай гурван өрөө 214, аймгийн төвүүдэд байгаа 146 орон сууцыг санал болгох юм байна. Мөн шинээр бүртгүүлэх хүмүүсийн материалыг дөрөвдүгээр сард хүлээж авахаар болжээ. Иргэд түрээсийн орон сууцыг тав хүртэлх жилээр түрээслэх боломжтой юм. Нэг ам метр талбайн сарын түрээсийн төлбөр нийслэлд 6000, орон нутагт 4500 төгрөг байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ