Манай улсын 10 гаруй иргэн цаазын ял сонсчээ

Саяхан манай улсын иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи зөөвөрлөх гэж байгаа баригдсан билээ.

Тэгвэл урд хөршид хар тамхитай холбоотой хэргээр манай улсын 36 иргэн хоригдож байна. 2008 оноос хойш БНХАУ-ын шүүхээс манай улсын арав гаруй иргэн цаазын ял оноогоод байгаа аж.

Хамгийн сүүлд Б.Халиун гэх эмэгтэй Малайзад хар тамхи өрөөндөө хадгалж байгаад баригдсан байна. Түүнийг цаазаар авах ялаар шийтгэсэн ч албаны эх сурвалжийн мэдээллээр ялыг хөнгөлж, бүх насаар нь хорих ял болгосон гэх мэдээлэл ч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ