Хижаб өмсөхөөс татгалзсан дэлхийн шатрын аварга эмэгтэйг Ираны шигшээ багаас хөөжээ

Гибралтартболсонтэмцээний нэгтоглолтын үеэр хижаб өмсөөгүй ираны шатарчин бүсгүй Дорса Дерахшанийг үндэсний шигшээ багаас хөөжээ. NRCI сайтад ингэж бичсэн байна.
18 настай шатарчин бүсгүй Исландад сурдаг бөгөөд тэмцээнд оролцохоор өөрөө бүртгүүлжээ.Түүний дүү хүү Борна Дерахшани Израилийн шатарчинтай тоглохоор зөвшөөрсөн учир үндэсний шигшээ багаас бас хасагдаж мэдэхээр байна. Шодсоны эцэст 15 настай хүү израилийн шатарчинтай тоглох болжээ.
“Иранд болон Ираны өмнөөс тоглохоостэднийг эхлээд хасах хэрэгтэй.Тэд шигшээ багт багтах учиргүй” гэж Ираны шатрын холбооны ерөнхийлөгч Мердад Пахлеванзаде мэдэгджээ.
Дорса Дерахшани бол идэрчүүдийн дэлхийн зургаан удаагийн аварга юм.
2016 оны тавдугаарсард Ираны маргаан зохицуулах хороо парламентын сонгуульд ялсан эмэгтэйчүүдийн нэгийг депутат болохыгхоригложээ.Хижабөмсөөгүй түүний хэд хэдэн гэрэл зурагинтернэтэд гарсан нь ингэх шалтгаан болсон байна.
Ираны эмэгтэйчүүд шашны тодорхой дэг баримтлаж байх үүрэгтэй бөгөөд тухайлбал тэд хижаб өмсгөл өмсөн байх ёстой гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ