Гэр хорооллын айлуудад цахилгаан хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгахыг анхуулав

Улаанбаатар хотын гэр хорооллын шөнийн цахиалганы үнийг чөлөөлсөнтэй холбоотойгоор шөнийн цахилгааны хэрэглээ улам нэмэгдэх болжээ. Тиймээс иргэдийг ахуйн хүрээний цахилгаан хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Иргэд цахилгаан хэрэгслийнээ бүрэн бүтэн байдалд хайхрамжгүй хандсанаас болж гал түймэр гарах нь ч нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Тухайлбал, урд шөнө 03:01 цагт Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шар хадны нэгдүгээр гудамжинд байрлах 18х14 хэмжээтэй гурван давхар 12 айлын нийтийн байранд гал гарчээ. Уг дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 34, 35, 63 дугаар ангийн нийт 69 албан хаагч гал унтраах автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн yнтраажээ. Энэхүү гал түймэр нь мөн л цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас болж гарсан байхыг үгүйсгэхгүй юм байна. Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн иргэн байхгүй бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс галын шалтгааныг эцэслэн тогтоохоор шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ