Д.Эрдэнэбат:Бид хоёр андыгаа идсэн, уусан гэж бодохгүй байгаа.

АН-ын гишүүн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас баривчлан саатуулсан. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнбат дараах тайлбарыг өглөө.

Д.Эрдэнэбат: Манай намын гишүүн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас баривчлан саатуулсан байна.

Хөгжлийн банкны зээлүүд эзэн холбогдогчтой, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Үүнд улс төрийн байр сууринаас хандаж буй нь буруу.

Зорилготойгоор улс төрийн үйл ажиллагаа болгож байна гэж үзэж байна.

Бид хоёр андыгаа идсэн, уусан гэж бодохгүй байгаа. Өчигдөр ар гэрт нь хэлэлгүй гэнэт баривчилсан байна лээ.

АН гишүүдээ хамгаална, гэхдээ хаацайлж байгаа асуудал биш. Хүний эрх, хууль ёс зөрчигдөж байна.

Эцэст хэлэхэд М.Энхболдын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаагаар эхэллээ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ