“Дүнжингарав” уралдааны тов гарчээ

Засгийн газрын өнөөдрийн /2017.02.22/ ээлжит хуралдаанаар 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг гаргалаа.”Дүнжингарав”төвийн бүсийн уралдаан ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр Тав аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болохоор болжээ. Мөн ирэх гуравдугаар сард Хөвсгөл, Говь-Алтай аймагт хаврын бүсийн уралдааныг хийх тов гарсан байна. Ингээд 2017 оны хурдан морины уралдааны товийг хүргэж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо.
- “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд
- Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт
- Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт
- Төвийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт
- Хойд бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт
- Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дундговь аймагт
- Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт
- Баруун бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Увс аймагт тус тус зохион байгуулахаар тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ