Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагаас: Хууль зүйн үндэсний хүрээлэнд "Хохирогчдод ээлтэй үйлчилгээ" сэдэвт хэлэлцүүлгийн болно.
09:00 цагаас: Мэдээллийн технологийн үндэсний паркд "Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрхзүйн орчинг бий болгох нь" сэдэвт уулзалт семинарт болно.
10:00 цагаас:Замын цагдаагийн албаны хурлын зааланд ЗЦА, ОБЕГ, ЯТТТ-өөс сар шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй амгалан тайван байдлыг хангах урьдчилсан сэргийлэх чиглэлээр ажиллах талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
10:00 цагаас: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэгтэй.
11:00 цагаас: Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ" 2016 оны шагнал гардуулах ёслол болно.
11:30 цагаас: Сүхбаатарын талбайдМАХН-аас боловсруулсан Үндсэн хуулийн төслийг Ард түмэндээ гардуулах ёслол болно.
12:00 цагаас: “Зууны мэдээ” мэдээллийн төвд “Номтой нөхөрлөе” клубээс Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг нэртэй уриалга гаргаж номын хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар мэдээлнэ.
14:00 цагаас: Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимдЕТГ-аас Монголын хүүхдийн соёлын сан буюу Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зоиолч Ж.Дашдондог, "Аргун" ХХК-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан "Чингисийн билиг" сургаалд үндэслэн үлгэр зохиох уралдааны шилдэг үлгэрүүдээр бүтсэн "Чингисийн билиг" сургаалт үлгэр номын нээлтийн ёслол болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ