Ургах наран хороолол орчимд бохирдол бага байна

Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээгээр Ургах наран хороолол, Мишээл экспо орчимд бохирдол хамгийн бага байна.

Харин МҮОНРТ болон Баянхошуунд бохирдол их байгаа юм. Тухайлбал, МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс 567, Баянхошуунд 481 байна.

Агаарын чанарын индекс 500-аас дээш болсон тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг бөгөөд энэ үед иргэд гадуур гарахгүй байхыг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөдөг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ