Сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилнэ

УДЭТ-аас ирэх гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлажээ. Энэ ажлын хүрээнд Английн алдарт зохиолч У.Шекспирийн хайрын сонгодог дуулал болох “Ромео, Жульетта” жүжгийг ирэх сарын 6, 7, 8-нд тоглох юм байна. Уг жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулснаар тоглоно.
Түүнчлэн Грекийн зохиолч Софоклын “Эдип хаан”, Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора”, алдарт Мигель Сервантесын “Кихот ноён” , У.Шекспирийн “Гамлет”, Францын алдарт зохиолч В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийг тус тус үзэгчдэд хүргэхээр болжээ.
Энэхүү жүжгийн өдрүүдэд зориулсан энгийн болон багц тасалбар худалдаанд гарч эхэллээ. Энгийн тасалбарын үнэ 10-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сонгодог багц тасалбар 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Сонгодог жүжгийн өдрүүд ирэх сарын 06-30-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ