Долларын ханш суларлаа

“Найман шарга” валют арилжааны төвд өнөөдөр /2017.02.23/ нэг ам.долларыг 2473 төгрөгөөр авч 2476 төгрөгөөр худалдаалж байна. Харин арилжааны банкууд 2470-2473 төгрөгөөр авч 2487-2485 төгрөгөөр борлуулж байгаа юм. Гурав хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2483 төгрөгөөр, арилжааны банкууд нэг ам.долларыг 2490-2492 төгрөгөөр худалдаалж байсан юм. Гэтэл гурав хоногийн дараа буюу өнөөдөр ам долларын ханш 10-20 төгрөгөөр суларсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ