Бид одот ертөнцөд ганцаарханаа биш дэг

Дэлхиймаягийн долоон гарагийн гуравт нь шингэн байдалтай ус байж болох юм. Тиймээс амьдрал байж мэднэ. Эрдэмтэд АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах агентлагийн (НАСА)яаралтай хийлгэсэн хэвлэлийн хурал дээр шинэ нээлтийн тухай тайлагнасан байна.

Харь гарагийнхны тухай ярих байх хэмээн бүгд хүлээж байжээ. Юу гэвэл, НАСА-гийн хэвлэлийн хурлыг яаралтай, чухал хурал хэмээн урьдчилан зарлаж, ингэхдээ нарийн ширийн зүйлийг ч бас нууцлаж байсан байна. Гэвчхэвлэлийн хурал эхлэхээс чухамдаа 10 минутын өмнө Твиттер дэхНАСА-гийн албан ёсны сайтад эхний мэдээ гарчээ.

“Нарны аймгийн гаднаас олж авсан сонирхолтой мэдээ бидэнд байна! Гэхдээ урам хугарах хэрэггүй, харь гарагийхан биш шүү...” гэж бичжээ

Гэвчэрдэмтдийн зарласан нээлт хэн нэгний урмыг хугалахгүй байх.Бумбын орд дахь “TRAPPIST-1” гэдэг ганцаар одны тойрог замаас эрдэмтэд дэлхийн маягийн долоон гараг илрүүлжээ.Хамгийн сонирхолтой ньэдгээрийн гуравт ньамьдрал байж болох бүсэд байгаа гэнэ. Өөрөөр хэлвэл,эдгээр гурван гарагт шингэн хэлбэртэй ус байж болох бөгөөд тиймээс тэнд онолын хувьд амьдрал байж болох талтай. “TRAPPIST-1” од маш жижигхэн, масс багатай (нарны массны ердөө 8 хувь)байгаа нь эдгээр гарагт тийм их халуун биш гэсэн үг юм.Температур нь дэлхийнхтэй адил шахуу, аятайхан байж болно.

“Бид урагш том алхам хийлээ. Энэ нээлт нь бүхий л түүхийн туршид олон гүн ухаантны сэтгэлийг эзэмдэж байсан асуултад хариу өгөхөд бидэнд туслана” гэж НАСА-гийн тэргүүний туслах Томас Зурбучин дурджээ.

Нэг сонирхолтой зүйл нь гэвэл, энэ бүх гараг нь ганцхан талаараа од руу харсан бөгөөд өөрөөр хэлвэл нэг талд нь үргэлж өдөр, нөгөө талд нь үргэлж шөнө байдаг байна.

Эдгээр гарагт амьдралерөөс бий эсэхэд одоогоор итгэх аргагүй юм. “TRAPPIST-1” од Нарнаас 40 гэрлийн жилийн зайтай оршдог ажээ. Гэхдээ гарагуудын агаар мандлыг судлах нь бүрнээ боломжтой юм. Ингэхдээ 5 жилийн дараа гэхэд ингэх боломж олгох технологийг эрдэмтэд бий болгох ажээ. Өөрөөр хэлвэл, Дэлхийгээс алс холд амьдрал бий эсэхэд хариулт өгөх тийшбас нэг алхам хийх болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ