Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өнөөдөр 10:00 цагт АТГ-аасмэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас хүргүүлсэн билээ. Тэгвэл тэрбээр дөнгөж сая АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирлээ.
Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхөөсөө өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм. Тэрбээр ярилцлагадаа “Энэ ажил намайг Ерөнхий сайд байх үеэс эхэлсэн. Намайг Ерөнхийлөгч болгохгүйн тулд ийм явуулгууд удаа дараа гарч байна. Хэрэв би Ерөнхийлөгч болчихвол булхай луйвар нь илэрчихвий гэж айсан хэсэг бүлэг хүмүүсийн явуулга.
АТГ-т би Монголыг чинь болохоо байлгаж байгаа олон хүн байна гэдгийг баримттай хэлсэн. Шалгаддаггүй юм билээ.
Би Монгол ард түмнээ эх оронд нь сайхан амьдруулахын тулд чөмгөө дундартал зүтгэсэн. Надад мөнгө төгрөг идсэн юм байхгүй. Төлөвлөгөөт ажлын үндсэн дээр миний хамаатан садныг саатуулж, мэдүүлэг авч, гүтгэсээр байна. Хэрвээ идэж уусан бол энэ асуудлыг шийдэх хугацаа боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаагаад луйвардаад авчихлаа. АТГ-т би Монголыг чинь болохоо байлгаж байгаа олон хүн байна гэдгийг баримттай хэлсэн. Шалгаддаггүй юм билээ” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ