Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлажээ

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 11.00 цагт зарлажээ. Уг хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх юм байна.
Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийснээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, урьдчилсан тохиролцоонд хүрсэн.
Үүнтэй холбоотойгоор 2017 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч буй юм. Төсөвт тодотгол хийхтэй холбогдож, долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээс эхлээд нэлээд зүйлийг өөрчлөх шаардлагатай болж буй юм.
Эл асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд, Сангийн яамны боловсруулсан төсөл шаардлага хангасан гэж үзсэн нөхцөлд УИХ-д өргөн мэдүүлнэ. Үүнийг дагаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хэдэнд зарлах вэ гэдэг мөн давхар тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ