Морин хуур” наадмын гранпри шагналтан өнөөдөр тодорно

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын гранпри шагналтаныг тодруулах гала тоглолт өнөөдөр ДБЭТ-т болно.

Монголын дууны урлагийн хөгжлийн төвшинг тодорхойлохуйц шилдэг дуу шалгаруулж олон түмэнд хүргэх, ая, аялга, хэлбэрийг шинэчилсэн содон бүтээлээр үндэсний дууны урын санг баяжуулах зорилготой уг наадмыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Жил бүр 100-150 гаруй дуу өрсөлддөг энэхүү наадам анх 1987 оноос түүхтэй. Түүнээс хойш олны сэтгэлд хүрсээр 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, цар хүрээгээ улам тэлж рок поп, нийтийн дууны төрлөөр зохиогдох болсон хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Нэмж мэдээлэхэд, “Морин хуур” наадмын 30 жилийн ойд зориулж грапри шагнал хүртсэн 30 дууны хүндэтгэлийн тоглолт ирэх сард Бөхийн өргөөнд болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ