Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис, дүү Б.Оюунцэцэг нарыг байцааж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татан цагдан хорих шийдвэр гарч, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүний Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг АТГ-аас дуудан байцааж байгаа аж. Г.Тэнгис нь "Монроуд" компанийн захирал бол дүү Б.Оюунцэцэг нь тус компанийн нягтлан бодогч юм байна.
Тэднийг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан, Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөг гаргуулж авсан хэмээн буруутгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ