Сар шинийн баярт зориулсан барилдаан өнөөдрөөс эхэлнэ

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өнөөдөр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин маргааш аймаг, цэргийн цолтой 256, 25-нд өсвөр, нийтийн Монгол бөхийн барилдаан болно.

Ийнхүү 26-нд цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

II.23 – сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан – 3000 төгрөг
II.24 – аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан – 5000 төгрөг
II.25 – Өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан – 1000 төгрөг
II.26 – Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан – 20-25000 төгрөг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ