Сар шинийн баяраар нийт 1,204 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явна

XVII Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ.
Тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийнтоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ