Э.Бөхбат: Баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

"Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн яаралтай түргэн тусламж, Нийслэлийн онцгой байдлын газар, ГССҮТөв, Замын цагдаагийн албанаас хамтран мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр 2016 оны Cap шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 1,089 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгджээ. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаан дийлэнх буюу 80 орчим хувийг эзэлжээ.
Баярын бэлтгэл ажлыг ихээхэн шаарддаг учраас өмнөх өдрүүдэд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг.
Энэ үеэр ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын бэлтгэл ажлыг ихээхэн шаарддаг учраас өмнөх өдрүүдэд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг. Иймд, иргэд, жолооч нар аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгох, дор бүртээ хувийн зохион байгуулалт хийх хэрэгтэй.
Мөн Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр болон ХСИС-ын сонсогчидтой хамтран ажиллана. Цагаан сараар бид уул овоондоо идээ ундааныхаа дээжийг өргөх, шинэ жилийн нар мандахыг үзэх, настан буурлууддаа очиж золгох гэж явдаг. Энэ үеэрзамын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрмийг маш их зөрчдөг.
Иргэд, замын хөдөлгөөнд оролцогчдодоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хувийн зохион байгуулалтаа дээшлүүлэн, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
Ингэснээр зам тээврийн осолд орох эрсдэл ихэсдэг. Иймээс иргэд, замын хөдөлгөөнд оролцогчдодоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хувийн зохион байгуулалтаа дээшлүүлэн, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагийн албанаас Сар шинийн баяраар иргэд гарч идээ ундаагаа өргөдөг уул овоонд алба хаагчдаа тусгайлан ажиллуулж, зогсоолын асуудлыг шийдвэрлэж өгнө.
Бид аливаа баяр ёслолын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Энэ журмынхаа дагуу сонсогч нарыг татан оролцуулж, хөдөлгөөнт эргүүлүүдийг дайчилж, хөдөлгөөнт камеруудыг ажиллуулан нийслэл болох орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ажиллах болно. Дараа жилийн Цагаан сарын баяр болтол эрүүл, бүрэн бүтэн байх хэрэгтэй учраас ухамсраараа замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлтой оролцоорой гэдгийг уриалъя” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ