1. МАН-ын эрх ашиг 2. МАН-ын эрх ашиг, 3.МАН-ын эрх ашиг

Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч, сонгуулиас сонгуулийн хооронд өр нь нэмэгдэх цекль үзэгдлийг “Монгол давтамж” хэмээн нэрлэж, энэ талаар гадаадын зарим эрдэмтэд судалгаа хийж байгаа гэх. Худал л байгаасай билээ.

Монголын өнөөгийн өрийн дарамт, эдийн засгийн уналт Оюу толгойн гэрээ батлагдсан өдрөөс эхэлсэн нь дээрх монгол давтамжийн эх суурь болсон аж. Оюутолгойн гэрээ батлах үед иргэний хөдөлгөөнүүүд, нам эвсэлүүд Оюутолгойн гэрээ ашиггүй, улсын эдийн засагт дарамт болно, манай улсад үр өгөөжгүй талаар жагсч, тэмцэж, эсэргүүцсэн ч үр дүнд хүрээгүй.

Тэр үед Ерөнхий сайд асан С.Баяр “Оюутолгойн гэрээ ашиггүй болох юм бол би толгойгоороо хариуцана. Миний толгойг ав” хэмээн мэдэгдэж байв. Үг хуучирдаггүй.

Гэвч өнөөдөр тэр их баяр хөөрийн хөөс эдийн засгийн уналт, сүйрэл, дампуурал болон эргэж ирлээ. Толгойгоороо дэнчин тавьсан Ерөнхий сайд асан С.Баяр гадаад улсад Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдож, холын оронд гар газар, хөл хөсөр амарч явна. Нөгөө толгой энэ тэр байхгүй бүр сураг ч үгүй болсон. Толгойгоороо хариуцсан гэрээнийхээ үр дүнд АНУ-д долоон хаус худалдан авсан гэх ч хууль хяналтын байгууллагууд түүний үнэн худлыг олж чадахгүй мунгинаж сууна.

Ямар ч байсан газар дээр бариатай байгаа долоон хаусыг хууль хяналтынхан шалгалаа л гэдэг. Гэхдээ шалгаад худал, үнэн гэдгийг өнөөдрийг хүртэл зарласан үгүйг мэдэхгүй.

ОУВС хэмээх их айлыг талын Монголд урьж, буурийг нь зассан буруутан МАН-хан. Эхлэл үндсийг нь намаараа, толгойгоороо дэнчин тавьж эхлүүлсэн хүмүүс ч МАН-хан. Ард түмнээ ядууралаас, улс орноо өрнөөс салгана гэж амласан хүмүүс ч МАН-хан. Гэтэл өнөөдөр ард түмнээ улам ядууруулж, улс орноо улам бүр өрөнд оруулж буй хүмүүс ч МАН-хан боллоо.

Хуйвалдааны үүр уурхай болж, улам бүр хорон, далд хорлолтой болж буй тус намын үйл ажиллагаа улс орны сүйрлийг улам зөгнөх боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АН-ханы зодоон ил, тод байдаг бол МАН-ын хуйвалдаан далд, хорлонтой юм байна” хэмээн онцолсон байх. Тэд хүчээ улам хорлонтой, эрээлэх, цээрлэхгүйгээр улс орныг цөлмөж байна.

Аливаа зүйл эрэмбэ дараатай байх ёстой. Эдийн засаг, улстөрийн хувьд бүх юмны дээд эрэмбэ нь эх орон, улс үндэстэний эрх ашиг хамгийн эхэнд байх ёстой. Гэтэл энэ эрэмбэ алдагдаж нэгдүгээрт МАН-ын эрх ашиг, хоёрдугаарт МАН-ын эрх ашиг, гуравдугаарт МАН-ын эрх ашиг гэсэн эрэмбэ л манай улсад үйлчилж байна. Энэхүү эрэмбэ удаан хугацаанд үргэлжлэх аваас толгойгоороо дэнчин тавигсадулс орноороо дэнчин тавих цаг ойртож байна. Тэд толгойгоо тавьсан. Толгойгоо тавиад улс орноо элгээр нь хэвтүүлсэн. Одоо тэдний хувьд ОУВС-ын өмнө тавих зүйл нь Монгол Улсын тусгаар тогтнол, эд баялаг, эрхт ардынх нь эрх чөлөө,эзэн байх эрх нь болов.

Д.Бадрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ