”Нарантуул” зах ирэх сарын 9 хүртэл амарна

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амралтгүй ажиллаж байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гарагт амрах хуваарьтай ч өчигдөр ажилласан бол битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гарагт 10-18 цагийн хооронд ажиллах хуваарьтай байна.
“Нарантуул” худалдааны төв шинийн нэгний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар амарна. “Дүнжингарав” худалдааны төв сар шинийн өмнөх бүх өдрүүдэд ажиллана. Ингэхдээ битүүний өдөр хагас ажлын цагаар буюу 10-12 цагийн хооронд ажиллах юм байна.
Харин “Хархорин”, “Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, шинийн нэгнээс гуравдугаар сарын 1-нийг хүртэлх албан ёсны амралтын өдрүүдэд бүтэн амарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ