Өнөөдөр болох үйл явдлын тойм

:00 цагаас: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт олон улсын гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:00 цагаас: Монголбанкны байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас: МҮЭХ-ны байрандМҮЭ-ийн Дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулах ёслол болно.

11:00 цагаас: Монгол Ньюс Мэдээллийн төвд МУИС-ын багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлээс тулгамдаж байгаа асуудлын талаар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагаас :Төмөр замын чуулгын байранд Монгол- Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг оны ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

11:00 цагаас: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Хурд” хамтлагийн зүгээс баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт хандивлаж буй техник тоног төхөөрөмжөө эмнэлэгийн удирдлагуудад нь гардуулна.

11:00 цагаас: Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал, буцаан олголт болон татварын зарим асуудлаар СЯ, ТЕГ-аас хамтарсан хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагаас: БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдийн орон сууцны нээлт, гэр бүлийн хүчирхийлэлд өрсөн хохирогч нарт эрх зүйн туслалцаа үзүүлэх байрны нээлт болно.

12:00 цагаас: Дэлхийн Банкны оффист Дэлхийн Банкны зүгээс утаатай холбоотой сэдвээр сэтгүүлчдэд зориулж мэдээлэл олгох нээлттэй уулзалт зохион байгуулна. Уулзалтаар утааг бууруулах олон улсын туршлагын талаар олон улсын мэргэжилтэн мэдээлэл өгч, сайжруулсан зуух утааг бууруулдаг уу эсвэл бусад зуухны ижил утаа л гаргадаг уу, яг ямар нөлөөтэй вэ зэрэг асуудлаар мэргэжлийн, судалгаан дээр суурилсан бодит мэдээллийг хуваалцах зорилготой.

12:00 цагаас: “Монгол ньюс “мэдээллийн төвд УБТЗ-ын удирдлагын бүтцийн өөрчлөлтийг мэргэжлийн чиг хандлагаас хазайлган нам эвслийн ажилгүй нөхдийн тулааны талбар болгож буй нь төр, төрийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой эсэх талаар Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.

15:00 цагаас: Засгийн газрын 2-р байрны 3 давхрын хурлын танхимдсоёл, урлагийн салбарт үр бүтээлтэй, амжилттай ажиллан хөдөлмөрөө үнэлүүлсэн 8 хүнд Алдан гадас одон, 4 хүнд Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулна.
15:00 цагаас: Монгол үндэсний ардчилсан намын төв байранд “Цагаан шонхор” болон “Цагаан сүлд” одонгоор 15 хүнийг шагнах хүндэтгэлийн арга хэмжээ болно.

16:30 цагаас: ЗГ-ын 4-р байр 313 тоотод Үндэсний аудитын газраас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоож олон нийтэд зарлан, мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ